БНСУ-д Covid-19 (коронавирусын) халдвар авсан хүний тоо 346 болж өслөө

Ердөө энэ 7 хоногийн эхэнд гэхэд БНСУ-д короавирусаар халдварласан өвчтөний тоо 30-аас бага байв. Харин сүүлийн 3 хоногт 300 гаруй болтлоо өслөө. Газар нутгийн хувьд Гёнбуг аймгаас 103, Дэгү хотоос 28, Пусан, Гёнги, Чонбуг зэрэг бус нутгаас тус бүр 2 хүн халдвар аваад байна.

Коронавирусын хурдацтай тархах болсон гол шалтгаан нь 2 сарын 6-нд автын хөнгөн ослоор эмнэлэгт хүргэгдсэн 61 настай эмэгтэй юм. Тэрээр эмчилгээний үед 38.8 хүртэл халуурч байжээ. Эмч нар 2 сарын 8-нд шинжилгээ хийе гэхэд би Хятад яваагүй, өвчтэй хүнтэй контакт үүсгээгүй зүгээр гэж цааргалж, 2 удаа татгалзжээ. Ингээд 2 сарын 14нд шээсний шинжилгээнээс нь COVID-19 шинж илрэхэд эмч дахин шинжилгээ хийе гэхэд эмэгтэй үгүй гээд эмнэлгээс гараад явжээ. Эмнэлгээс гарснаас хойш 1000 орчим хүн цугладаг сүмийн цуглаандаа 2 удаа явжээ. Одоо цуглаанд явсан 1001 хүнийг шинжилгээнд хамруулах ажил хийгдэж бна. Эдгээрээс 396 хүнтэй нь огт холбогдож чадаагүй хаана яваа нь тодорхойгүй. Цаашдаа халдварласан хүний тоо эрс нэмэгдэх магадлал байна гэнэ.

Мөн энэ баасан гарагт БНСУ-ын Гёнги аймгийн Илсан хотод байрлах  E mart худалдааны төвийн худалдагчаас Covid-19 (коронавирусын) халдвар илэрснээс тус худалдааны төвийг тодорхой бус хугацаагаар хаалаа. Тус өвчтөн нь махны тасгын худалдагч байсан холбогдох хүмүүс мэдээлэл өгсөн байна. Илсан хотод байрлах Е март таун худалдааны төв нь бусад Е март төвтэй харьцуулахад 4 дахин том хэмжээтэй юм. Одоогоор тус худалдааны төвд ариутгал хийж байгаа бөгөөд өвчтөнтэй ойр орчим хүмүүсийг шинжилгээнд хамруулаад байна.

  • Шинэ
  • Их уншсан