Ванесса Брайант нисдэг тэрэг эзэмшигч компанийг шүүхэд өгчээ

Дэлхийн сагсанбөмбөгийн од Кобе Брайант, охин Жианна Мария нарын сууж яваад нисдэг осолдсон харамсалтай хэрэг гарсан билээ.  Түүний сая сая шүтэн бишрэгчдийн уй гашуу тайлагдаагүй байна. Тэгвэл түүний эхнэр Ванесса Брайант нисдэг  тэргийг эзэмшигч Island Express компанийг шүүхэд өгчээ. Ванесса манан их доор, өтгөн, нисэхэд тохиромжгүй байхад хөөрсөн хэмээн үзэж байна. Нөхцөл байдал ийм байхад бүр 300 км/цаг хурдтай нисч байжээ.
Шүүхэд гаргасан өргөдөлд мөн нисгэгч Жорж Зобаян нисдэг тэргээ шаардлагатай аюулгүйн системээр тоноглох шаардлагыг биелүүлээгүй, агаарын хөлөг газар руу ойртож, манангийн гүн рүү орсоор байгааг сануулсаар байтал үл ойшоосныг дурджээ.

Эх сурвалж:www.polit.mn

  • Шинэ
  • Их уншсан