Гараа байнга угаах болон хэт их гар ариутгагч хэрэглэх нь вирусын халдвар авахаас сэргийлэх бус харин ч эсрэгээрээ нэмэгдүүлэх эрсдэлтэй

Гар ариутгагч, халдваргүйжүүлэгч болон маск Covid-19 вирусын тархалтаас хойш хомсдолд орсон. Сандралд орсон хүмүүс дээрх зүйлсийг Хятадад тархсан вирусын халдвар авахаас айсандаа хуу хамсан гэж хэлэхэд болно.

Мэргэжилтнүүд вирусын халдварыг агаар дуслын замаар авах боломжтой гэж сэрэмжлүүлснээс хойш хүмүүсийн дийлэнх нь гараа байнга угааж, гар ариутгагч бодис, санитол хэрэглэх болсон билээ. Гэсэн хэдий чэерэг нөлөөтэй зүйлсийг ч хэтрүүлэн хэрэглэж болохгүйгэсэн ойлголт бий. Учир нь зарим эмнэлгийн мэргэжилтнүүд хэтэрхий их спиртэнд суурилсан гар ариутгагч бодис хэрэглэх нь арьсны эмгэгээр дамжуулан вирусын халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтой талаар хэлж байна. “Japan Today” эх сурвалжийн мэдээлснээр мэргэжилтнүүд гараа хэтэрхий их савандаж угаах нь сөрөг нөлөөтэй гэж үзэж байгаа ажээ. Яагаад гэвэл гараа байнга савангаар угаах нь арьсыг гэмтээж, чийглэг байлгах болон, гадны биетээс хамгаалах чадварыг сулруулдаг гэнэ.



Спиртэнд суурилсан гар ариутгагч бодисыг хэт их хэрэглэх болон гараа байнга угаах нь сайн зүйл биш юм. Яагаад гэвэл үр дүнд ньхэвийн бактерийн флора”-г устгах боломжтой байдаг ажээ. Уг бактерийн флора гэдэг зүйл арьсыг хамгаалах, норовирус төрлийн эмгэг төрүүлэгч бодисуудыг нэвтрүүлэхгүй байхад тусалдаг байна.
Японы химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэвлэлийн төлөөлөгч Kao Corp хэлэхдээ, “Мэдээж гараа угаах болон спиртэнд суурилсан гар ариутгагч хэрэглэж, шинэ вирусаас хамгаалах нь зөв боловч, хэтрүүлэн хэрэглэх нь сайн нөлөө үзүүлэхгүй.” гэжээ.
Нөгөөтэйгүүр спиртэнд суурилсан гар ариутгагч бодис хэрэглэх үед таны арьсны тос болон усыг салгаж авна. Хэрэв хэтрүүлэн хэрэглэх юм бол арьсыг ширүүн болгож, хагарахад хүргэх болгоно. Та гартаа химийн бодисуудыг хэтэрхий их хэрэглэснээр арьсанд цочролын асуудлууд буюу хэвийн хамгаалалтын функц нь алдагдаж, арьс илүү эмзэг, мэдрэмтгий болно гэсэн үг. “Хуурай болон гэмтсэн арьс өвчний бактери үржих таатай орчин болохоос гадна, арьсны зүсэгдсэн эсвэл хагарсан хэсгээр вирусыг биед нэвтэрч орох үндсийг тавьдаг. Халдвараас сэргийлэхийн тулд гараа өдөрт хэд хэдэн удаа угаахаас илүү 30 секундын турш савандаж угаах хэрэгтэй.” хэмээн хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.
Тэрээр мөн нэмж, хүмүүс гараа угаасныхаа дараа цаасан алчуур эсвэл цэвэрхэн алчуураар арчих хэрэгтэй гэж хэлсэн байна. Яагаад гэвэл нойтон гар арьсны эмгэг үүсэхэд хүргэдэг бөгөөд эмгэг үүсгэгч бодисуудыг гараар дамжин биед халдварлахад нөлөөлдөг ажээ. Түүнчлэн хүмүүсийг гараа угааж дуусмагцаа чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй талаар зөвлөсөн бөгөөд энэ нь арьсыг хагарахаас сэргийлж, хамгаалалтыг улам бэхжүүлэх ач тустай гэнэ.

Гараа угааж, ариутгах нь зөв боловч хэтрүүлэх нь эсрэгээрээ эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг та анхаараарай!

Тэрээр мөн нэмж, хүмүүс гараа угаасныхаа дараа цаасан алчуур эсвэл цэвэрхэн алчуураар арчих хэрэгтэй гэж хэлсэн байна. Яагаад гэвэл нойтон гар арьсны эмгэг үүсэхэд хүргэдэг бөгөөд эмгэг үүсгэгч бодисуудыг гараар дамжин биед халдварлахад нөлөөлдөг ажээ. Түүнчлэн хүмүүсийг гараа угааж дуусмагцаа чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй талаар зөвлөсөн бөгөөд энэ нь арьсыг хагарахаас сэргийлж, хамгаалалтыг улам бэхжүүлэх ач тустай гэнэ. Гараа угааж, ариутгах нь зөв боловч хэтрүүлэх нь эсрэгээрээ эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг та анхаараарай!

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/275298/ © XopoM News

  • Шинэ
  • Их уншсан