Хаврын улиралд таныг амин дэмийн дутагдалд орохоос сэргийлэх 5 бүтээгдэхүүн

Тэсгим хүйтэн өвлийн улирал урин хавраар солигдох үед бидний бие организм амин дэмийн дутагдалд орох эрсдэлтэй байдаг.  

Бид хоол хүнсэндээ анхаарал хандуулсанаар эрүүл мэнд, арьс мөн үсээ ч эрүүл байлгах боломжтой.  Тиймээс жилийн энэ улиралд хоол хүнсэндээ илүү анхаарах хэрэгтэй.

Улирал солигдох энэ үед хүмүүс  амин дэмийн дутагдлаас болж амархан ядаргаанд ордог байна.

Тиймээс бие организмаа тэжээлээр тэтгэж, эрч хүчтэй байхын тулд дараах бүтээгдэхүүнүүдийг хүнсэндээ хэрэглээд үзээрэй.

1.  Цитрусын төрлийн жимснүүд.

 Цитрусын төрлийн жимснүүдэд биеийн дархлаа дэмждэг мөн хөгшрөлтөөс сэргийлдэг олон төрлийн амин дэмүүд ба антиоксидантууд агуулагддаг.

2. Мангольд.

Энэ нь хүрэн манжингийн онцгой төрөл юм. Энэ төрлийн манжингийн үндэс хэсэг нь илүү амттай байдаг. Мангольдийг  Итали гал тогоонд  түлхүү хэрэглэдэг бөгөөд  шинэхэнээр нь салатанд, түүнчлэн жигнэж, чанаж ч хэрэглэж болдог.

Мангольд нь ямар ч төрлийн шөл, жигнэж болгосон ногоотой хоолонд гайхалтай тохирдог.

3. Сонгино.

Нян, вирусийн халдвараас хамгаалж, бие организмаа хэрэгтэй бодисоор тэтгэх төсөр арга.

Өдөр бүрийн хоол хүнсэндээ сонгино хэрэглэхийг хичээгээрэй.

4. Хүрэн манжин.

Эрдэс бодисоор баялаг ногоо. Хүрэн манжингийн шүүс нь ч мөн адил биеийг амин дэмээр тэтгэх увидастай.

Дашрамд хэлэхэд, хүрэн манжингийн шүүс нь кокосын болон шар буурцагны сүүтэй хамт хэрэглэхэд кофены гайхалтай нэмэлт болдог: амьтны гаралтай тосгүй, элсэн чихэр хэрэглэх  шаардлагагүй чихэрлэг амт нэмдэг.

5. Цагаан гааны үндэс

Хэрвээ цагаан гааны үндэс, лимоны шүүс, корица, зөгийн бал зэргийг бэлтгэж хийвэл жинхэнэ эрүүл мэндийн ундаа болно. Энэ ундаа нь эрүүл мэндэд маш ашигтай ба залуужуулж, бие болон мэдрэлийн ядаргаанаас ангижруулдаг.

Түүнчлэн, буурцагны, бүхэл үрийн ямар ч ногоо, жимс, ургамлын гаралтай сүү болон оливийн тос зэргийг хоол хүнснийхээ нэг хэсэг болгоод үзээрэй.

  • Шинэ
  • Их уншсан