Николас Кейжийн шинэ найз бүсгүй

Өдгөө 56 настай Холливудын алдарт жүжигчин Николас Кейж 4 дэх эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулсанаас хойш 6 сарын дараа шинэ найз бүсгүйтэйгээ Нью-Йоркийн гудмаар зугаалж явахдаа папарацийн дуранд өртжээ. Түүний шинэ найз бүсгүй бол Япон гаралтай 26 настай Рико Шибата юм.

Британий Daily mail хэвлэлд тэдний харилцаа өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлсэн гэж бичжээ. Хоёрдугаар сард тэд Film Independent Spirit Awards-ын  шагнал гардуулах ёслолын үеэр хамтдаа очжээ.

Өнгөрсөн жил Кейж 23 настай Эрика Койкетай хуримаа хийснээс 4 хоногийн дараа гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгч байжээ.




  • Шинэ
  • Их уншсан