М.Мягмаржаргал, У.Шинэцэцэг нар Амманд өрсөлдөгчдөө ялав

Йордан улсын Амман хотноо болж үргэлжилж байгаа Ази, номхон далайн орнуудын олимпын эрх олгох боксын тэмцээн 4 дэх өдрөө үргэлжилж Монголын 2 эмэгтэй боксчин өрсөлдөгчдөө ялав.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 75 кг-д Мөнхбатын Мягмаржаргал Тайванийн тамирчинг гурван үеийн турш давамгайлсаар 5:0-ээр, У.Шинэцэцэг 69 кг-д Шинэ Зеландын А.Николсоныг 3:2-оор тус тус яллаа.

Харин Амманы рингэнд эрэгтэйчүүдийн 91 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр,Тажикстаны боксчинд ялагдлаа. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 69 кг-д хоёр дахь тулаанаа хийсэн Баттөмөрийн Мишээлт өрсөлдөгчөө ялсан эсэх талаар мэдээлэл байхгүй байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • Шинэ
  • Их уншсан