Америкийн цэргүүд Уханьд анх халдвар тараасан байж болзошгүй гэв

АНУ-ын Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн тэргүүн Роберт Редфилдийн АНУ-д томуугаар нас барсан хүмүүст задлан шинжилгээ хийхэд шинэ төрлийн коронавирус илэрсэн тухай twitter.com-д мэдээлсэн билээ.
 
Уг мэдээлэлд сэтгэгдэл хэлбэрээр БНХАУ-ын Гадаад Хэргийн Яамны албан ёсны төлөөлөгч Жао Лизян жиргэжээ.
 
Тодруулбал тэрээр : "АНУ-д  анхны тохиолдол хэзээ гарав? Хичнээн хүн халдвар аваад байна вэ? Ямар ямар эмнэлэгт хэвтэж байна. Яг үнэндээ Америкийн цэргүүд анх тахлын халдварыг Уханьд авчирсан байж болзошгүй. АНУ-коронавирусын халдвар авсан хүмүүсийн тухай мэдээллийг нийтлэ, АНУ бидэнд бүгдийг тайлбарлах ёстой!" хэмээсэн байна.

Эх сурвалж: sonin.mn

  • Шинэ
  • Их уншсан