Ц.Өнөрзаяа: Монгол улсын 2 иргэн COVID-19 халдвар авчээ

Манай улсын 2 иргэн covid19 халдвар авсан бүртгэлтэй байна. Энэ тухай 3 сарын 13-ны өдрийн Жун Ан Илбу сонинд гарсан мэдээг сийрүүлбэл: Өвчин хяналтын төв, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх газрын мэдээлснээр өнөөдрийн 00 цагийн байдлаар БНСУ-д шинэ төрлийн коронавирусээр гадаадын иргэншилтэй 60 хүн халдвар авснаар бүртгэгдсэн байна. Үүнээс Хятад 38 хүн, АНУ 7 хүн, Монгол 2 хүн, Вьетнам 2 хүн, Аргентин 2 хүн, Австрали 2 хүн, Тайланд 2 хүн, Польш 1 хүн, Япон 1 хүн, Индонез 1 хүн, Узбекстан 1 хүн, Малайз 1 хүн тус тус байна гэжээ.
Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш

  • Шинэ
  • Их уншсан