Трамп одоогоор коронавирусний шинжилгээ хийх шаардлагагүй гэж мэдэгджээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт коронавирусний шинжилгээ хийх шаардлагагүй гэж түүний хувийн эмч Шон Конли мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Бразилын төрийн тэргүүнтэй хэлэлцээ хийсэн бөгөөд коронавиурсний халдвар авсан хоёр хүнтэй "богино хугацаанд харьцсан" байна. "Трамп Бразилын төлөөлөгчидтэй уулзах үеэр үүнээс хойш гурав хоногийн дараа халдварын шинж тэмдэг илэрсэн вирус тээгч эхний хүнтэй “гар барьж, зургаа авхуулж, маш богино хугацаанд харьцсан. Харин хоёр дахь хүнтэй тэрбээр илүү их цагийг өнгөрөөсөн боловч энэ нь шинж тэмдэг илрэхээс өмнө болсон. Эдгээр хавьтлын үед Трамп халдвар авах магадлал бага” гэж Конли онцлон тэмдэглэжээ.
Трамп биеийнх нь байдал сайн байгаа бөгөөд коронавирусний шинжилгээнд хамрагдахгүй гэдгээ өмнө нь удаа дараа мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Трамп удахгүй түүнд COVID-19-ийн шинжилгээ хийнэ гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

- Шинэ
- Их уншсан

Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч болон Экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа
2023.01.27-19:55:27