АНУ-ын цэргүүд анх халдвар тараасан байж болзошгүй гэх мэдээлэлд Трамп хариу өглөө
АНУ-ын цэргүүд коронавирусний халдварыг анх тараасан байж болзошгүй гэх мэдээлэлд тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп тайлбар хийжээ.
Тэрбээр уг мэдээллийг “шударга бус” гэж мэдэгдээд, “манай цэргүүд коронавирусийг хэнд ч халдаагаагүй” хэмээсэн байна.
Коронавирусийг АНУ-ын цэргүүд анх Уханьд авчирсан байж магадгүй гэж Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Жао Лизянь гуравдугаар сарын 12-нд твиттерт бичжээ. Тодруулбал тэрбээр АНУ-д томуугаар нас барсан хүмүүсээс нас барсных нь дараа коронавирус илэрсэн хэд хэдэн тохиолдол гарсан гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга Роберт Редфилдийн твиттерт бичсэн мэдээлэлд сэтгэгдэл үлдээх хэлбэрээр жиргэжээ."АНУ-д анхны тохиолдол хэзээ бүртгэгдэв? Хэчнээн хүн халдвар аваад байна вэ? Яг үнэндээ Америкийн цэргүүд анх тахлын халдварыг Уханьд авчирсан байж болзошгүй. АНУ коронавирусний халдвар авсан хүмүүсийн талаарх мэдээллийг нийтэлж, бүгдийг тайлбарлах ёстой" гэж тэрбээр бичсэн байна.
Өнгөрсөн оны сүүлчээр Ухань хотод бүртгэгдсэн шинэ коронавирусний халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гуравдугаар сарын 11-нд хүлээн зөвшөөрсөн билээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, коронавирусний халдвар дэлхийн 160 гаруй улс, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 190 мянгад хүрсэн бол 7000 гаруй хүн нас барсан байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг

- Шинэ
- Их уншсан

Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч болон Экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа
2023.01.27-19:55:27