ОХУ-аас тусламжийн есөн онгоц Итали руу нисгэлээ

ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллээр дэлхийн 191 оронд өвчлөл бүртгэгдэж нийт 292.142 хүн коронавирусээр өвчлөөд байна. Итали, Испани, Америк, Францад өвчний тархалт хурдтай байгаа бөгөөд өдөр шинээр 20 мянга тохиолдол илэрч, нас баралт мянга давж байна. тархац их, нас баралт өндөр байгааг онцоллоо. Тиймээс ЭМЯ-наас халдвараас сэргийлэхийн тулд гэрээсээ гарахгүй байх, нэг дор 2-оос дээш хүнийг бөөгнөрөл гэж үзнэ. Хүмүүс хоорондоо 1.5-2 метрийн зайнаас харьцах шаардлагатайг сануулллаа.

Хамгийн их халдварлаж байгаа Итали улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар гэхэд 651 хүн нас барж, 5000 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.

Энэ коронавирусын тархалтын байдал хүндэрч, нэг өдрийн нас баралтаараа тэргүүлж -гамшигийн байдалд хүрч байгаа Италийн Ерөнхий сайд Конте ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинээс тусламж гуйжээ. В.В.Путин туслахаа амлаж, тэр дор нь цэргийхэндээ үүрэг өгч шуурхай арга хэмжээ авч, хэрэгтэй бүх эм, материал, аппаратууд, хумуунлэгийн тусламжийн бараа ачсан есөн ширхэг цэргийн ачааны аварга том ИЛ-16 онгоц, эмч нарын найман баг, цэргийн 100 вирусолог-эмч нарыг техник хэрэгсэл, майхан, хоол унд, эм тариа, хувцас хэрэгсэлтэй нисгэжээ.

Энэхүү хүмүүнлэгийн тусламжийн ажлыг голомт дээрээс нь сурвалжлахаар Звезда сувгийн нэг  сурвалжлагчийг хамт явуулжээ. Тус улсад сovid-19 өөр өвчилсөн хүмүүсийг эмчлэх явцдаа нэг ч лирийг Итали улсаас авч хэрэглэхгүй юм байна .

Эх сурвалж: www.polit.mn

  • Шинэ
  • Их уншсан