"Та бидний эвсэл" УИХ-ын сонгуульд ялбал сарын цалинг 5 сая болгож, хүүгүй, урьдчилгаагүй орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ

УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө батлан өнөөдөр Үндэсний Аудитын Газарт өгч байна.Нам, эвслээс мөрийн хөтөлбөр ирүүлэх хугацаа өнөөдөр буюу 3 дугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагт дуусах учиртай.
МАХН, ИЗНН, МУНН-ын "Та бидний эвсэл"  УИХ-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ.
 
Тэд УИХ-ын 2020 оны сонгуульд ялж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлбэл
Байгалийн баялгийн орлогыг ашиглан, бүх дээд боловсрол, мөн эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээг үнэ төлбөргүй болгож,иргэдийг хүүгүй, урьдчилгаагүй орон сууцаар хангах төдийгүй иргэдийн сарын цалинг таван сая төгрөгт хүргэх аж.
 
Уг хөтөлбөр нь "Гурван баялаг" нэртэй юм байна.
Эх сурвалж: sonin.mn
 

  • Шинэ
  • Их уншсан