Урт цагаан үйлчилгээний төвийн түрээслэгчид ус, цахилгаан тасалсныг эсэргүүцэн жагслаа

Урт цагаан үйлчилгээний төвийн халуун, хүйтэн усны шугам энэ сарын эхээр задарч, 820 м.куб ус уг барилгын хөрсөн доогуур алдагдсан байна. Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газраас дулааны шугам сүлжээний газарт дуудлага өгснөөр мэргэжлийн хүмүүс ирж гуравдугаар сарын 16-ны өдөр усыг нь хаажээ. Харин өнгөрсөн даваа гарагаас эхлэн урт цагааны халаалт, халуун хүйтэн усыг хаасан бол өнөөдөр цахилгааныг түр тасалсан юм.

Тэгвэл Урт цагаан үйлчилгээний төвийн түрээслэгчид ус, цахилгааныг хааснаар бид нарыг хүчээр шахуу хөөн гаргаж байна хэмээн өнөөдөр эсэргүүцэн жагслаа. 

Шүүхээс нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон. Энэ үйлчилгээний төвд амьжиргаагаа залгуулдаг болон хүн ажиллаж хөдөлмөрлөдөг гэдгийг ойлгохгүй шууд хүчээр ингэж боомилж болохгүй хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байна.

Урт цагаан үйлчилгээний төвийн дулааны нэг, халуун хүйтэн усны хоёр шугам задарч тус төвийн барилгын доор ус тогтоод байгаа юм.

Тэгвэл Урт цагаан үйлчилгээний төвийн түрээслэгч нар өөр байр суурьтай байгаа юм. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Урт цагааны үйл ажиллагааг хоёрдугаар сарын 21-нээс зогсоох захирамж гаргасныг Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газраас танилцуулсан. Уг захирамжийг эсэргүүцэн урт цагааны түрээслэгчид Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүхээс Нийслэлийн Засаг даргын захирамжийг түдгэлзүүлэх шийдвэр гарсан байна.

  • Шинэ
  • Их уншсан