УИХ-ын сонгуулийг хойшлуулсан ч Ерөнхийлөгч Засгийн эрхийг "авах" хууль зүйн боломжгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр ард түмэндээ хандан  зургаан зүйл бүхий уриалга гаргасан билээ.

Үүнтэй холбоотойгоор улс төрийн хүрээ, нийгмийн зарим хэсэгт УИХ-ын сонгуулийг хойшлуулах, хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх гэсэн хоёр заалт нь Ерөнхийлөгч Х.Баттулгын төрийн эрхийг авах гэж буй санаархал гэх шүүмжлэх явдал ч гарч буй юм.Гэвч энэ нь өрөөсгөл аж.

Учир нь Монгол Улсын УИХ-ын сонгуулийн тухай хуулийн,  8 дугаар зүйлд. "Сонгууль товлон зарлах

8.5.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал зэрэг онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулна.
8.6.Хэрэв энэ хуулийн 8.5-д заасан онцгой нөхцөл Улсын Их Хурал сонгууль товлон зарласан шийдвэр батлан гаргасны дараа бий болсон бол Улсын Их Хурал сонгууль товлон зарласан шийдвэрээ хүчингүй болгож, ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсооно.
гэх буюу Үндсэн хуулийн 22.1-т,
Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл арилж, шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ." гэжээ.
Өөрөөр хэлбэл сонгууль хойшилсон ч дараагийн УИХ сонгогдтол УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэсэн үг.
Мөн  онцгой байдал зарлагдвал, Онц байдлын тухай хуулиар зохицуулалт хийгдэж угаасаа төрийн удирдлагыг төвлөрүүлэх ёстой аж.
Тодруулбал Онц байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд

    1.Онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах онцгой чиг үүргийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /цаашид “Зөвлөл"; гэх эрхлэн гүйцэтгэнэ.

Логикоороо, онцгой байдал зарласан тохиолдолд УОК-ын эрх үүргүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний тэргүүлэгч рүү шилжих хуулийн зохицуулалттай. Мөн ҮАБЗ-өөс УИХ-д санал оруулах, Засгийн газар, УОК-т үүрэг өгөх БҮРЭН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭХ ЮМ.  

9 дүгээр зүйл.Онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх талаархи Зөвлөлийн онцгой бүрэн эрх

  1.Зөвлөл онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхдээ дор дурдсан онцгой бүрэн эрх эдэлнэ:

  2.онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэр буюу Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилтийг холбогдох байгууллагад хянан шалгах, шаардлагатай бол тэдгээрийн удирдлагын илтгэл, мэдээллийг сонсож, үүрэг даалгавар өгөх;

  3.шаардлагатай асуудлыг Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх;

  4.онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад заавал биелүүлэх үүрэг даалгавар өгөх;

  5.онц байдал тогтоосон шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурал болон Засгийн газарт ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын удирдах албан тушаалтан, аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг онц байдлын хугацаагаар түдгэлзүүлж, орны хүнийг томилох, шаардлагатай гэж үзвэл тэдгээрийг огцруулах тухай асуудлыг эрх бүхий байгууллагад оруулж шийдвэрлүүлэх;

    6.онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар холбогдох байгууллагаас мэдээ, судалгаа, шаардлагатай бусад баримт бичиг гаргуулан авах;

    7.онц байдал үргэлжлэх хугацаанд Зөвлөлийн ажлын аппаратыг бэхжүүлэх асуудлыг шийдвэрлэх;

    8.онц байдал тогтоосон нутаг дэвсгэрт Зөвлөлийн бүрэн эрхт төлөөлөгч томилж ажиллуулах;

    9.шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Зэвсэгт хүчний Жанжин штаб, цагдаа, тагнуул, хил болон иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төв байгууллагуудын дарга нарын бүрэлдэхүүнтэй шуурхай штаб байгуулж ажиллуулах;

    10.онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгах асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай харилцах, хамтран ажиллах, туслалцаа авах;

    11.онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хуулиар олгосон бусад онцгой бүрэн эрх." гэжээ.


ҮАБЗ нь гурван гишүүний 100 хувийн саналаар шийдвэр гаргадаг.
Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга өөртөө бүх эрх мэдлийг гартаа авна гэдэг нь эрх зүйн ямар ч боломжгүй аж.
Эх сурвалж: sonin.mn

  • Шинэ
  • Их уншсан