Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьжээ

Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн саналыг үндэслэн Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хилийн хориг тавьж, Г.Доржзодов, М.Энхболд, М.Өлзий, Т.Анхбаяр нартай уулзахыг хориглох шийдвэрийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байна. Өөрөөр хэлбэл, тэднийг батлан даалтад гаргажээ. 2019 оны аравдугаар сард шүүхээс НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нарт тус бүр дөрвөн жилийн хорих ял оноосон байдаг юм.

Тэднийг “60 тэрбум”-ын хэрэгт буруутгасан билээ.

сурвалж:www.polit.mn

  • Шинэ
  • Их уншсан