Б.Батзориг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж буй шалтгаанаа "Ёс зүйн хариуцлага хүлээж буй явдал" гэжээ

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр /04.03/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгчээ. Түүний хүсэлтийг ирэх даваа гарагт нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон байна.  Б.Батзориг шүүх хурал мөн ирэх даваа гаригт товлогдоод байгаа юм.

Өмнө нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шүүхэд хурал товлогдсон ч хэргийг прокурорт буцаасан юм. Тэгвэл өнгөрсөн хоёрдугаар сард хэргийг шүүхэд шилжүүлж ийнхүү хурлын тов гарчээ.

Б.Батзоригтой хамт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал асан С.Төгсбилэг, ХХААХҮЯ болон уг сангийн эрх бүхий албан тушаалтнууд болох Ч.Хашчулуун, Э.Чагнаасүрэн, В.Одхүү, Б.Мөнхтулга нарыг улс төрд нөлөө бүхий этгээд болон бусад албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан, хээл хахууль авсан, өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн өмнө нь дээрх шүүхэд хүргүүлж байсан юм. Түүний дараа УИХ-ын гишүүнээс бусад зургаан холбогдогч, тэдний өмгөөлөгч нартай тохиролцон торгуулийн ял шийтгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдсэн байдаг юм.  Ийнхүү Б.Батзориг чөлөөлөгдвөл парламент 73 гишүүнтэй болно.

Эх сурвалж:www.polit.mn

  • Шинэ
  • Их уншсан