Асашёорюү аварга Д.Дагвадорж тусгай үүргийн онгоцоор иржээ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Буянт-Ухаа нисэх буудалд газардсан. Уг онгоцоор 266 зорчигч, нисэх багийн 9 хүн ирсэн байна. Зорчигчдыг ариутгал халдваргүйжүүлэлт хийсний дараа тусгаарлах байрууд руу авч явах аж. Мөн уг онгоцоор Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдоржтой хамт Асашёорюү аварга Д.Дагвадорж иржээ. Тэрээр онгоцноос буусны дараа халдвар хамгааллын дүрмийг зөрчиж, албан хаагчдад хүндрэл учруулсан гэх мэдээлэл байна.
Эх сурвалж: eguur.mn

  • Шинэ
  • Их уншсан