Ө.Энхтүвшин: Токиогоос ирж байгаа нислэгийн 266 зорчигч оношлогоо хийлгэж чадаагүй учир өндөр эрсдэлтэй

Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор өнөөдөр 266 зорчигч, нисэх багийн долоон гишүүн ирлээ.Тэд бүгд тусгаарлах байранд 21 хоногийн хугацаанд байрлана. Энэ талаар Улсын онцгой комиссын Шуурхай штабаас Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэхдээ " Япон улсын тал өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүст л шинжилгээ хийнэ гэж байгаа. Ийм тохиолдолд бид оношлогоо явуулж, иргэдээ шинжилгээнд хамруулъя гэдэг хүсэлт тавьсан ч тус улсын зөвшөөрөлгүй оношлогооны хэрэгсэл нэвтрүүлэхгүй гэсэн хариу өгсөн. Тиймээс Токиогоос ирж байгаа 266 зорчигч оношлогоо хийлгэж чадаагүй. Тиймээс энэ бол маш өндөр эрсдэлтэй нислэг ирж байна. Түүн дотроо 56 орчим иргэн АНУ-аас дамжин ирж байгаа. Мөн Европын орнуудаас ч ирж байна. Тиймээс онцгой анхаарал татаж байна. Өвчний өндөр халдвартай орноос ирсэн иргэдийг яаралтай ХӨСҮТ-үү шилжүүлнэ. Бусад иргэдийн гурав хоногийн дараагаас шинжилгээ авна. Бид нэг нэгээр нь байрлуулах зохион байгуулалт хийж байгаа. Гэхдээ мэдээж зайлшгүй дэргэд нь асран хамгаалагч байх шаардлагатай болон гэр бүлээрээ байх шаардлагатай иргэдийг хамтад нь тусгаарлана. Бүх зүйл хяналтад байна" гэлээ.
Эх сурвалж: zogii.mn

  • Шинэ
  • Их уншсан