ЭМЯ: "Авиган" эмийг коронавирусын эмчилгээнд ашиглаж байна

ЭМЯ-наас өнөөдөр /04.0/ Япон улсад үйлдвэрлэсэн "Авиган" гэх эмийг коронавирусын эсрэг эмчилгээнд ашиглаж эхэлсэн гэж мэдэгдлээ.   Тус эм нь коронавирусийг дарангуйлж, хүчийг нь сулруулдаг болохыг эрдэмтэд баталсан юм.  Албан ёсны нэршил нь “Фавипиравир” буюу худалдааны нэр нь “Авиган” гэх энэхүү эмийг коронавирусыг эсрэг тэмцэхэд үр дүнтэй талаар өнгөрсөн нэгдүгээр сараас хойш яригдаж эхэлсэн юм. Одоогоор энэ эмийг дэлхийн олон орон захиалан хэрэглэж байгаа бөгөөд  Японы “Fujifilm Toyama Chemical” компани үйлдвэрлэж буй.

Хятадын Засгийн газар “Авиган”-ыг албан ёсоор “Ковид-19” вирусний өвчлөлд хэрэглэхээр болсноо мэдэгдсэн. Бусад вирустэй харьцуулахад маш хурдацтай хувирч чаддаг RNA агуулсан коронавирусын эсрэг энэхүү эмийг анх удаа Хятадын Уханьд 300 гаруй хүнд туршиж үзсэн юм.

Эмийг хэрэглэсний дараа өвчтөнүүдийн 91 хувьд нь рентген шинжилгээгээр хатгааны сүүдэр арилсан байжээ. Мөн гаж нөлөө багатай аж.

“Авиган”-ыг анх зургаан жилийн өмнө гаргаж авсан, Эбола вирус болон чичрэг өвчний үед хэрэглэж байсан гэх мэдээлэл байгаа юм. 

Эх сурвалж:www.polit.mn

  • Шинэ
  • Их уншсан