“Тоёота” компани салбаруудаа түр хаав

“Тоёота” компани Хойд Америкт байгаа бүх үйлдвэрээ хаах хугацааг дараа сар хүртэл сунгахаар шийдвэрлэснээ мэдэгдсэн байна. Энэ машины захиалга буурсан учраас Канад, Мексик, АНУ дахь үйл ажиллагааг хойшлуулсан үйлдвэрүүд ирэх сарын 4-нөөс ажиллаж эхэлнэ гэж мэдэгдэлдээ бичсэнийг хэвлэлийнхэн дамжуулжээ. Гэхдээ засварын үйлчилгээ, материал, техник хангамжийн төвүүд үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг хангахын тулд ажиллана гэж мэдэгдэлд нэмж бичсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

  • Шинэ
  • Их уншсан