БОАЖЯ: ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!

Монгол улсын 8 гаруй хувийг ой эзэлдэг. Харин тэдгээрийн 70 хувь нь хөгширч, ойн түймэр, хортон шавжинд идэгдсэн байна. Уур амьсгалын өөрчлөлтөөр дулаарал, хуурайшилт явагдаж, хүмүүсийн хайхрамжгүй үйл ажиллагаа зэрэг нь улсын хэмжээнд ой хээрийн түймрийн тоо тархалтыг нэмэгдүүлэх үндсэн хүчин болж байна. Монгол улсын хэмжээнд сүүлийн 30 жилд ой хээрийн түймэр гамшгийн хэмжээнд хүрч 11,0 сая га ой, ойн баялаг, 96,8 сая га бэлчээр шатжээ.
Иймд иргэн та анхаарал болгоомжтой байж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, ирээдүй хойч үедээ байгаль дэлхийгээ хадгалан үлдээнэ үү!
#ХандлагааӨөрчилье

  • Шинэ
  • Их уншсан