Нийслэлийн шилмүүст моднуудыг угаах ажил хийгдэж байна

Хавар болж цаг агаар нэмэх хэмтэй болсноор Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас өвлийн улиралд шороо, тоос тортогт дарагдсан нийслэлийн нутаг дэвсгэр дэх шилмүүст моднуудын титэм, шилмүүсийг угаах ажлыг эхлүүллээ.

Энэ ажлыг хэрэгжүүлснээр шилмүүст модноос агаарт ялгаруулах хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж, модны ургалтанд эерэгээр нөлөөлж, хүний амьсгалах агаар цэвэршдэг байна. Уг ажлыг ой мод үржүүлгийн мэргэжилтнүүд зааварлаж, угаах ажилд хяналт тавьж ажиллаж байгаатай Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр газар дээр нь биечлэн танилцлаа.




  • Шинэ
  • Их уншсан