Youtube-ийн анхны клипийг оруулсан Карим Жавед гэж хэн бэ?

Бид Youtube дуу хөгжмийн сувгаар хүссэн киногоо үзэж, дуу, бичлэгээ оруулдаг. Харин энэ сувгийг үндэслэн байгуулагчдын нэг Карим Жавед 1979 оны аравдугаар сарын 28-нд Бүгд найрамдах ардчилсан Германы Мерсебург хотод төржээ. Түүний аав Наймул Карин судлаач, Бангладешийн иргэн, ээж Кристин профессор, германы эрдэмтэн, Миннестотагийн их сургуулийн биохими судлаач ажээ. Түүний гэр бүл 1980 хил давснаас гадна баруун Германы Нойс хотод амьдарч эхэлсэн байна. 1992 онд Миннесота мужийн Сайнт Паулд суурьшжээ. Тэрээр Сайнт Паулийн төв сургуульд дараа нь Иллинойс мужийн их сургуулийн  компьютерийн  шинжлэх ухааны ангид орж суралцсан байна. Сурахын хажуугаар цахим орчинд төлбөрөө төлөх үйлчилгээ үзүүлдэг “Пейпаль” компанид ажиллаж эхлэв.  Бакалавраар суралцаж төгссөнийхөө дараа Станфордын их сургуулийн информатикийн чиглэлээр магистр болохын тулд суралцжээ. Харин “Пейпал” компанид ажиллаж байхдаа ирээдүйн хамтрагчид болох Стив Чен, Чад Харлейтай танилцаж хэрэглэгчид нь материалаа үүлэнд хадгалж болдог платформын төсөл дээр ажиллав. Ингэснээр 2005 оны хоёрдугаар сарын 15-нд домайнаа бүртгүүлээд дөрөвдүгээр сарын 23-нд Карим Жавед анхны “Би амьтны хүрээлэнд байна” гэж нэрлэсэн бичлэгээ оруулсан байна. Харин энэ платформоо хийснээс жилийн дараа “Google” компанид худалджээ. Оронд нь 1.600 сая ам.доллартай тэнцэх хэмжээний 137.443 хувьцаатай болсон аж. Тэрээр интернэт, аялал жуулчлалын “Airbnb”компанид анх хөрөнгө оруулсан хүмүүсийн нэг бөгөөд интернэтээр дамжуулан хэрэглэгчидтэйгээ харилцдаг олон компанийн зөвлөхөөр ажиллажээ.

Youtube-ийг бий болгосон нь

Youtube дуу хөгжмийн сувгийг 2005 оны хоёрдугаар сард Калифорни мужид Карим Жавед, Стив Чен, Чад Харлей нар үүсгэн байгуулжээ. Эхний хувилбар нь энгийн бичлэг хуваалцах хэлбэрээр бий болсон аж. Тэр нь тухайн үед их амархан энгийн зүйл байсан аж. Харин зарим хувилбараар анх оруулж байгаа бичлэгийг хүмүүс үнэлдэг хуудсыг бий болгох байсан гэдэг. Карим амьтны хүрээлэнд байгаа бичлэгээ оруулж байсан шинэ платформд хэрэглэгчид нь “My Space” хуудастаа линкээ оруулж эхэлснээр нэвтрүүлэх арга нь хурдассан байна. Энэ нь  хүрээлэнгийн  хөрөнгө оруулагч нарын анхаарлыг татах шалтгаан болжээ. Удалгүй тэд сурталчилгаагаа байрлуулахын тулд орон зайг нь ашиглах гэрээ хийж эхэлсэн байна. 2005 оны арванхоёрдугаар сард энэ платформыг байгуулснаас жил хүрэхгүй хугацаанд Youtube-ийн бичлэгийг нэг өдөрт үзсэн хүний тоо 50 сая гаруй болсон байна. Гэхдээ энэ тоо хэдэн сарын дараа нэмэгджээ. Түүнээс гадна өөр компани энэ платформыг худалдаж авна гэсэн цуурхал өссөөр “Google” компани 1600 сая ам.доллартай тэнцэх хувьцаагаар худалдаж авсан байна. Ингэснээр Карим Жаведад 137443  ширхэг хувьцаа буюу 64 сая гаруй ам.долларын ашиг ногдсон аж. Youtube сувгийг худалдаж авахдаа энэ компани 67 ажилтантай байжээ. Мөн “Варнер”, “Сони” гэсэн том компанитай зохиогчийн эрхийг нь төлж дуу хөгжмийг нь түгээхийн тулд гэрээ байгуулж гарын үсэг зурсан байна. Гэхдээ энэ зохиогчийн эрхийн талаар сэдэв нь тэдэнд олон хууль эрх зүйн асуудал авчирсан. Шүүх хурал, шүүх ажиллагаанд оролцсоноор олон янзын арга хэрэглэж асуудлыг шийдвэрлэжээ. Тухайлбал, гэрээ, цахим хуудасны ажиллагаанд олон өөрчлөлт хийх, хэрэглэгчдэд зориулсан бодлогоо өөрчилсөн аж. Харин одоо Youtube-ийг  90 гаруй орон 80 гаруй хэл дээр ашиглаж байна. Мөн тэрбум гаруй хэрэглэгчтэй бөгөөд тэд өдөр бүр бичлэг үзэхэд цаг их зарцуулдаг аж. Түүнээс гадна тал хувь нь ухаалаг утас, таблетийн талаар бичлэг үздэг гэж тооцоолжээ.

Хувийн амьдрал

Карим Жавед профайлдаа өөрийнхөө талаар бага мэдээлэл оруулж, хэвлэлийнхнээс хол байхыг хичээдэг байна. Тэрээр Youtube-ийг худалдсаныхаа дараа хувийн бизнестээ цаг заваа зориулдаг болжээ. 2008 онд “Youniversity Ventures” компаниа их сургуулийн оюутнуудад санаагаа бизнес болгоход нь туслах зорилгоор байгуулсан байна. Мөн түүнд сонирхолтой санагдсан санааг санхүүжүүлдэг болсон аж. Дуу хөгжмийн энэ сувгийг бий болгоход гол үүрэг гүйцэтгэснээс гадна Карим сүлжээгээр бараа худалддаг “Milo.com.ink” компанийг байгуулах олон санаачлагын зөвлөхөөр ажиллажээ. Энэ компанийг нь 2010 онд  “Ebay” компани шоу, том үйл ажиллагаа зохион байгуулж, тасалбар худалддаг “Eventbrite Inc” цахим хуудаст зориулан худалдаж авсан байна. Ингэснээр урлаг, нийгэм, эрдэм шинжилгээний арга хэмжээ болон өөр хэлбэрээр цахим орчинд  онлайнаар зохион байгуулахад зориулсан платформыг зохион бүтээжээ.

Карим Жавед  тэр болгон ил гараад байдаггүй. Цахим орчинд их мэдээлэл оруулдаггүй. Өөрийнхөө талаар мэдэгдэх дургүй аж. Гэхдээ нэг нэртэй цахим хуудсыг бий болгоход тусалснаар хүмүүс түүнд баяр хүргэсэн олон арга хэмжээнд уригдаж байжээ. Тэрээр Youtube дуу хөгжмийн сувагт анх бичлэгээ оруулсан хүнээс гадна өөрөө үүсгэсэн платформыг “Hotornot.com” гэж нэрлэхийг хүсч байв. Түүний анх оруулсан бичлэг тэр өдөртөө 48 сая хандалтыг авсан бөгөөд энэ нь түүний Youtube сувагт байдаг цорын ганц бичлэг аж. Дахин өөр бичлэг нэмж оруулаагүй байна. Анх тэр болон бусад энэ платформыг бий болгохдоо ерөнхийдөө найзууд болон хүмүүстэй бичлэгээ амархан хуваалцахыг эрмэлзэж байжээ. Харин энэ сувгийг бий болгох санааг тэр гурав хамт оролцсон баярын бичлэгийг түгээхэд хэцүү байснаас олсон гэж ярьдаг байна.

Эх сурвалж www.polit.mn

  • Шинэ
  • Их уншсан