Ванесса Брайант: Амьдрал үнэхээр шударга бус, утгагүй юм

Сагсан бөмбөгийн домогт тамирчин  Коби Брайант  хамгийн сүүлд 2016 оны дөрөвдүгээр сарын 13-нд “Юта Жазз” багийн эсрэг тоглож, 60 оноо авч байлаа. Түүний эхнэр Ванесса Брайант нөхрийнхөө сүүлийн тоглолтын ойд зориулсан бичлэгийг  инстаграм хуудсандаа оруулжээ.

Ванесса “Миний нөхөр 20 жилийн турш тасралтгүй хөдөлмөрлөсөн. Тэр сагсан бөмбөгт өөрийгөө бүрэн зориулсан. Гэр бүлдээ зориулж чадалгүй алдсан цаг хугацаагаа нөхөхийн тулд тэр охидтойгоо л хамт байхыг хүсдэг байлаа. Коби охидынхоо амьдралын чухал үе болгонд хамт байхыг хүсэж байсан. Би тэр нэгэн өглөөг эргүүлэн авчрахыг өдөр бүр хүсдэг. Нэгдүгээр сарын 26-нд тэд зүгээр л сагсан бөмбөг тоглосон болоосой гээд л. Амьдрал үнэхээр шударга бус юм. Ямар ч утгагүй” гэж бичжээ.

Эх сурвалж:www.polit.mn

  • Шинэ
  • Их уншсан