Леонардо ди Каприогийн шинэ санаачилга

Холливудын од, жүжигчин Леонардо ди Каприо олон орныг хамарсан цар тахалд нэрвэгдэж орлогын эх үүсвэрээ алдсан хүмүүст туслахын тулд нэгэн шинэ санаачилга гаргаснаа мэдэгджээ. Тэрээр энэ санаачилгад нь оролцож хандив цуглуулахад оролцсон шүтэн бишрэгчиддээ түүнтэй хамт тоглох кинонд мөрөөдлийг нь биелүүлнэ гэж амласан байна. Энэ кинонд тоглох Роберт де Ниротой хамтран цахим орчинд тавьсан видео бичлэгтээ амьдралд нь ганц удаа тохиох энэ боломжийн эзэн болох шүтэн бишрэгчээ сугалаагаар тодруулна гэжээ. Хандиваар цугларах мөнгийг тэрээр коронавирусын улмаас орлого, хөрөнгөө алдсан хүмүүст хоол, хүнс тараахад зарцуулах юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Шинэ
  • Их уншсан